ШҮҮХ, ТАХАР БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БУМЦЭНДИЙН НЭРЭМЖИТ 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН "11А" АНГИЙН СУРАГЧДАД ТАНИЛЦУУЛАВ.

Автор: Бодгоо от 2-05-2016, 16:54

Сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлын хэсгээс Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийн 11а ангийн багш, сурагчдад зориулан уулзалт, танилцуулгыг зохион байгуулав. 
Багш, сурагчдад Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Ариутуяа "Шүүхэд мэдүүлэх эрх, мэтгэлцэх зарчим” сэдвээр, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Р.Баярхүү, Г.Энхцэцэг нар "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид болон эрүүгийн хэргийн шүүхийн хэргийн хөдөлгөөн” сэдвээр, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Байгалмаа "Захиргааны хэргийн шүүх” сэдвээр, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвээр тус тус сургалт, мэдээллийг хийв. 
Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нар шүүхийн байр болон тус шүүхийн үйл ажиллагаа талаар танилцуулан мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултанд хариулт өгснөөр уулзалт, танилцуулга амжилттай болж өндөрлөв. 
Шүүхэд хүрэлцэн ирсэн Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургуулийн багш, сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийттэй 
харилцах ажлын хэсэг.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог