Шүүхийн Иргэдийн төлөөлөгчид тангараг өргөлөө

Автор: Бодгоо от 8-01-2015, 13:48

Шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”, 2 дугаар хавсралтаар батлагдсан "ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ”-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан нэр бүхий 72 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаанд оролцох 10-15 хүний нэрсийг цахим хэлбэрээр, тохиолдлын журмаар сонгон авч, шүүх хуралдаан даргалагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нар тус бүр нэг сугалаа сугалж, хамгийн бага дугаартай иргэдийн төлөөлөгчийг сонгогдсонд тооцож байна.
Тус шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Р.Төгсбаярын нэхэмжлэлтэй Б.Мэндбаярт холбогдох "Шинээр илэрсэн нөхцөл байдлыг дахин хянуулах” тухай иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр Б.Энхбаатар, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Т.Мөнхбатын нэхэмжлэлтэй Л.Сүглэгмаад холбогдох "9.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт иргэдийн төлөөлөгч П.Ганболд нар шүүх хуралдааны танхимд  "Тангараг” өргөж, "Тангарагийн бичиг”-т гарын үсэг зурснаар шүүх хуралдаанд оролцлоо.


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл
Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл

Шүүхийн ёс зүйн хорооны хуралдааны мэдээлэл "Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар 10 шүүгчид холбогдох 7 гомдлыг хэлэлцсэнээс ...

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

    "Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа. Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй ...

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Орон нутгийн fm-радиогийн "Хуулийн цаг” булангаар мэдээлэл түгээлээ. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж ...

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дотоод сургалт зохион байгууллаа Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсаны ...

Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав
Гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийг судлав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран Байгууллагын гамшгийн эрсдэлийн чадавхын менежментийн үнэлгээний аргаар тойм судалгаа ...

Зургийн цомог