Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 4, Хушаат сутаас 4 иргэдийн төлөөлөгч сонгогдсон бөгөөд дээрх сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудтай хамтран цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Автор: Бодгоо от 15-04-2016, 10:37

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар зэрэг 10 сум, Дулаанхаан, Бугант тосгонуудыг хариуцан, харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан  шүүн таслах ажиллагаа явуулдаг билээ.  
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан 145 иргэдийн төлөөлөгчийн 80 буюу 55.2 хувь нь Сэлэнгэ аймгийн төв болох Сүхбаатар сумаас, 65 буюу 44.8 хувь нь бусад 9 сум, 2 тосгоноос сонгогдсон байна. 
Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 4, Хушаат сутаас 4 иргэдийн төлөөлөгч сонгогдсон бөгөөд дээрх сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудтай хамтран цахим сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 
Сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, түүнд оруулсан өөрчлөлт,  "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулан, иргэдийн төлөөлөгчид зориулсан нугалбар материалыг сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудаар дамжуулан тарааж, сургалт амжилттай болж өндөрлөв.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө
Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд ...

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа     Хөвсгөл аймгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын оюун ухаан,авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих зорилгоор Монголын шүүгчдийн ...

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн ...

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор 2018 онд шүүх хуралдаанд оролцох16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн ...

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж ...

Зургийн цомог