СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТҮШИГ, ЗҮҮНБҮРЭН СУМДААС СОНГОГДСОН ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТАА ЦАХИМ СУРГАЛТЫГ ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Бодгоо от 12-04-2016, 15:17

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүд нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар зэрэг 10 сум, Дулаанхаан, Бугант тосгонуудыг хариуцан, харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан шүүн таслах ажиллагаа явуулдаг билээ. 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан 145 иргэдийн төлөөлөгчийн 80 буюу 55.2 хувь нь Сэлэнгэ аймгийн төв болох Сүхбаатар сумаас, 65 буюу 44.8 хувь нь бусад 9 сум, 2 тосгоноос сонгогдсон байна. 
Харин Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 4, Зүүнбүрэн сумаас 4 иргэдийн төлөөлөгч тус бүр сонгогдсон бөгөөд дээрх сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудтай хамтран цахим сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ удирдан явуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, түүнд оруулсан өөрчлөлт, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулан, иргэдийн төлөөлөгчид зориулсан нугалбар материалыг сумдын Хууль, эрх зүйн ажилтнуудаар дамжуулан тарааж, сургалт амжилттай болж өндөрлөв.

 

 

/Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар/

 

 

/Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч/

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог