ШҮҮХИЙН БАЙРАНД АРИУТГАЛ ХИЙВ.

Автор: Gantulga от 12-03-2020, 17:25

  

Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Коронавирусын халдвар /COVID-19/ эхний шинжилгээгээр бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэн тус шүүхийн тамгын газар нь шүүхийн байрны бүх өрөө, тасалгаанд ариутгал, халдваргүйжилтийг Сэлэнгэ аймаг дахь ЗОННОЗ өвчин судлалын төвөөр 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийлгэж, шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 


 
 
 
 

Коронавирусын халдвар /COVID-19/ талаар Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэр, зөвлөмжийг шүүхийн үйлчилгээний хэсэгт байрлах дэлгэцээр мэдээлэлийг гаргаж байна. Мөн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, шүүгч, ажилтан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарах зорилгоор шүүхийн байранд нэвтрэх хэсэг болон иргэдэд үйлчлэх хэсэгт халдваргүйжилтийн ариутгалын бодис байршуулж Шүүхийн нийт албан хаагчдад амны хаалт /маск/ болон гар ариутгагч санитол, нэг удаагийн бээлий бусад хэрэгтэй зүйлсээр ханган ажиллаж байна.

 
 
 
 
\
 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


 
 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

XML error in File: http://www.judcouncil.mn/rss.xml
XML error in File: http://www.judcouncil.mn/rss.xml

XML error: Opening and ending tag mismatch: meta line 4 and head at line 55

Цахим зөвлөгөө