ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Автор: Gantulga от 25-10-2019, 17:15

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10 дахь хэсэг, Шүүхийн тамгын газрын 2019 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.13-д заасны дагуу тус шүүхийн Тамгын газраас Иргэний хэргийн анхан шүүх, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газартай хамтарсан уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.


 
 

Уулзалтанд Тамгын газрын дарга М.Нямсүрэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, шүүгчийн туслахууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Д.Алтанцэцэг болон шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Жадыра, Э.Далайжаргал, Б.Нямаа, Э.Ариунтуяа, П.Энх-Амгалан,Б.Бат-Энх нар оролцов.

Уулзалтыг Тамгын газрын дарга М.Нямсүрэн нээж, уулзалт зохион байгуулах болсон хэрэгцээ, шаардлагын талаар Ерөнхий шүүгч Л.Энхтайван, Ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Д.Алтанцэцэг нар үг хэлж, статистик мэдээлэл танилцуулцсанаар, харилцан санал бодлоо хуваалцаж, уулзалт үр дүнтэй болов.

Ерөнхий шүүгч Л.Энхтайван: "...Энэ хоёр байгууллага нь тус тусын хуультай, тусдаа байгууллага мэт боловч үүрэг функцтэй нэг л зүйлийн төлөө явж буй нэг зоосны хоёр тал юм. Тиймээс сэтгэл, зүрх нэгтэйгээр ажиллах ёстой” гэж уулзалтын эхэнд онцоллоо.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Дэд хурандаа Д.Алтанцэцэг: "Уулзалт үр дүнтэй боллоо, цаашид хамтарч ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.

 
 
 
 

 
 

Уулзалтаас гарсан шийдвэр: Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны статистик мэдээллийг хагас, бүтэн жилээр шүүхэд тогтмол хүргүүлж, уулзалт зохион байгуулж, хамтран ажиллахаар тогтов.

Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ: Бидний урилгыг хүлээн авч, уулзалтанд хүрэлцэн ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж, та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилт хүссэн ерөөе гэснээр уулзалт өндөрлөлөө.

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Захиргааны хэргийн ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Эвлэрүүлэн зуучлагч нар Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад ...

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког өнөөдөр (2019.11.18) хүлээн авч уулзлаа. ...

Томилолтоор ажиллах хүсэлтэй  Шүүгчдийн анхааралд
Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

  Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. ...

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа
Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

  Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.   Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн ...

Зургийн цомог