“САЙН ТУРШЛАГАА ХУВААЛЦЪЯ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Gantulga от 11-10-2019, 08:21

 

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газраас Сургалт хариуцсан ажлын хэсэгтэй хамтран шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын цагийг үр бүтээлтэй зохион байгуулж ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлийн дагуу "Сайн туршлагаа хуваалцъя” сэдэвт сургалт, ярилцлагыг зохион байгууллаа.


 

Уг сургалтанд Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Сум дундын эрүү болон иргэн хэргийн анхан шатны шүүгчийн туслахууд, захиргаа хэргийн шүүхийн шүүгчийн туслах, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, нийт 15 албан хаагч оролцов.

Сургалтын зорилго нь шүүхийн захиргааны албан хаагчдын өдөр тутмын үүрэгт ажлыг сайн гүйцэтгэлтэй, аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн ур чадвараас гадна хичээл зүтгэлтэй, цагийг зөв зохистой менежменттэйгээр хэрхэн үр дүнтэй ашиглаж, амжилттайсайн ажилтан болохыг дэмжих, туслах талаар харилцан ярилцахад оршсон болно.

Сургалт-ярилцлагын хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс батлагдсан эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Албан хэрэг хөтлөх журам, тэдгээрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, Төрийн албан хаагчийн ёс зүй, Шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагын нийтлэг журам, иргэдийн төлөөлөгч гэсэн сэдвийн хүрээндалбан хаагчдынхаа дунд сайн туршлага хуваалцсан нээлттэй ярилцлага өрнүүлэв.

 

Сургалтанд оролцсон шүүхийн захиргааны албан хаагчид бүр өөрсдийн үүрэгт ажлыг чанартай, өндөр гүйцэтгэлтэй хийж гүйцэтгэх, ажлын цагийг зөв зохистой хэрхэн удирдан явуулдаг талаарх өөрсдийн хуримтлуулсан туршлага, мэдлэг, ололт амжилтынхаа тухай бусад албан хаагчид болон шинээр ажилд орсон албан хаагчиддаа хэлж ярьж, санал бодлоо хуваалцаж нэг нэгнийхээ сайн туршлагыг ярилцаж, туршлага хуримтлуулсан сургалт болж өндөрлөв.

Шүүгч нар 10 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд энэхүү цаг хугацааг ашиглан сургалт-ярилцлагыг зохион байгуулсан болно.

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шүүхэд ажиллалаа

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Захиргааны хэргийн ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Эвлэрүүлэн зуучлагч нар Өвөрхангай аймгийн Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан сумдад ...

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кшиштоф Бойког өнөөдөр (2019.11.18) хүлээн авч уулзлаа. ...

Томилолтоор ажиллах хүсэлтэй  Шүүгчдийн анхааралд
Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

  Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. ...

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа
Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

  Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.   Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн ...

Зургийн цомог