ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Gantulga от 20-05-2019, 14:25

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын Сургалтын ажлын хэсгийн 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхүүдийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарт Шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхижуулах нэртэй сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтаар эрүү, иргэн, захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зүйлс, нэг мөр ойлгох ойлголтууд, хэргийн хөдөлгөөний чанар байдал, гүйцэтгэлийн талаар сургалтыг зохион байгуулахаас гадна өөрийнхөө ажлын туршлага, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх хүчин зүйлсэд юуг анхаарч чухалчлах зэрэг шүүхийн залуу боловсон хүчинд хэрэгтэй мэдлэгээ хувцаалцаж, мэдээлэл хүргэснээр сургалт өндөрлөв.


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог