“ХУУЛЬЧДЫН ПРО БОНО-2019” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Gantulga от 2-05-2019, 11:23

 

Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд "ХУУЛЬЧДЫН ПРО БОНО ӨДӨР-2019" арга хэмжээнд оролцож, шүүхийн шинэтгэлийн ололт, шүүхийн үйлчилгээг сурталчлан, иргэдийг мэдээ, мэдээллээр ханган ажиллалаа.


Арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулсанбөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Монголын Хуульчдын холбооны Аймгийн салбар зөвлөлийн дарга Р.Атарцэцэг нар нээж, нээлтийн үйл ажиллагаанд тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн оролцлоо.

 
 
 

Арга хэмжээнд тус шүүхийн Тамгын газрын дарга М.Нямсүрэн, Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах Ш.Энхцэцэг, архив бичиг хэргийн эрхлэгч О.Сувдмаа нар оролцож, дараах мэдээллээр иргэдэд үйлчиллээ. Үүнд:

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийн хүрээнд:

ü Шүүхийн танилцуулга,

ü Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

ü Шүүхийн иргэдийн төлөөлөгч

ü Шүүхэд мэдүүлэх эрх

ü Шүүхийн цахим сангийн талаарх мэдээлэл болон нэхэмжлэлийн загваруудаар бэлтгэсэн гарын авлага, нугалбар материалыг иргэдэд түгээж ажиллалаа.

 
 
 
 
 

Мөн шүүхийн мэдээлэл, лавлагаа, шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үзүүлж, арга хэмжээнд оролцлоо.

Аймгийн "Сэлэнгийн Долгио” чуулгын гадна байрлах LED дэлгэцээр:

üШүүхэд мэдүүлэх эрх

üШүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

üШүүхийн иргэдийн төлөөлөгчийн богино хэмжээний видеог иргэдэд үзүүлж, иргэдийг мэдээ, мэдээллээр ханган, лавлагаа, үйлчилгээ үзүүлэн "ХУУЛЬЧДЫН ПРО БОНО-2019” арга хэмжээнд идэвхитэй оролцлоо.

 
 
 
 
 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог