ХУШААТ СУМААС СОНГОГДСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Gantulga от 17-04-2019, 10:54

 

Тус шүүхэд харъяалагддаг 10 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Хушаат сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хушаат сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгууллаа.

Хушаат сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 18 иргэн сонгогдсон байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сургалтын ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхцэцэг удирдаж явуулав.

Сургалтаар иргэдийн төлөөлөгч нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл хийж, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулт өгч, сургалт үр дүнтэй боллоо.


СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог