ХҮДЭР СУМААС СОНГОГДСОН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Автор: Gantulga от 16-04-2019, 11:36

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 81 дугаартай "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” тогтоолоор тус шүүхэд 2019 онд ажиллах 112 иргэний нэрсийг баталсан.

Тус шүүхэд харъяалагддаг 10 сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Хүдэр сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Хүдэр суманд ажиллах үеэр Хүдэр сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтыг Захиргааны шүүхийн шүүгчийн туслах Ш.Энхцэцэг удирдаж явуулав.

Сургалтыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын хүрээнд зохион байгуулж, хууль болон журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултанд хариулт өгөх хэлбэрээр зохион байгууллаа.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР,

СУРГАЛТ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСЭГ


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог