ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Автор: Gantulga от 16-04-2019, 11:35

 

Тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд шинээр томилогдсон ажилтнуудад ээлжит сургалтыг зохион байгуулллаа.

Сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ "Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас ажил үүрэг гүйцэтгэхдээ анхаарах болон судлах зүйлсийн талаар”, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Гантулга "Шүүх хуралдааны танхим дахь тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах болон эрүү, иргэний бүртгэл хяналтын нэгдсэн системд ажиллахад анхаарах зүйл” сэдвээр,

Харин 2 дахь сургалтыг "Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа, хандлага” сэдвээр Зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зохион байгууллаа.


 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог