ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮНГ ТАНИЛЦУУЛЖ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Автор: Gantulga от 16-04-2019, 11:33

 

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль хяналтын байгууллагын албан хаагч нарын дунд "Захиргааны хэргийн шүүхийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүнгээ гаргалаа.


Эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс "Тэргүүн” байранд Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяа, "Дэд” байранд Аймгийн Прокурорын газрын туслах ажилтан Б.Балжидмаа, "Гутгаар” байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч О.Жадыра, тусгай байранд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Уянга нар шалгарсан байна.

 

Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан албан хаагчдад Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Одбаатар, шүүгч Ц.Байгалмаа, Тамгын газрын дарга М.Нямсүрэн нар шагналыг гардуулж, оролцогч нарт цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв.

 

 
 
 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог