СУМДЫН “СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХҮСЭЛТИЙН ДАГУУ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: Gantulga от 3-04-2019, 16:59

 
 

Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас "Сумдын Сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Мөнхцэцэг, шүүгчийн туслах Г.Уянга нар "Эвлэрүүлэн зуучлал”, "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтанд Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Жавхлант, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Шаамар, Зүүнбүрэн, Хушаат, Сүхбаатар сум зэрэг 15 сумдын Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтанд оролцогсод Иргэний хэргийн шүүх болон эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл, нэхэмжлэл гаргахдаа анхаарах зарим асуудлын талаар харилцан санал солилцож, сургалтүр дүнтэй, нэг мөр ойлголтонд хүрч чадсанд оролцогч нар сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлж, сургалтанд оролцогчдын шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх хэрэгцээ шаардлагыг мэдэрч сургалтаа амжилттай хүргэсэнд оролцогчид баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог