ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА.

Автор: Gantulga от 25-03-2019, 18:13

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвагийн Энхтайваныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр зарлигаар "Алтан гадас одон”-гоор шагнасныг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж гардуулан өглөө.


 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шагнал гардуулж хэлсэн үгэндээ "Л.Энхтайван нь эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч "Алтан гадас одон”-гоор энгэрээ мялааж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе” гэжээ. 
 

 
 

Харин хамт олон нь Ерөнхий шүүгч Л.Энхтайванг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

 

Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

 

 
 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог