Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг
ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛЖ, ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ, ЭД
ХӨРӨНГӨ ХУВААЛГАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
Сум дунды 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь


Огноо Мандал сум

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас / /ажлын газрын хаяг/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ……… сум ………-р баг.......... ийн ...... тоотод суух, Д овогтой Г Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас / /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн үндэслэл А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.


Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
1. Нэхэмжлэл 2 хувь
2. Багийн засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/
3. Гэрлэлтийн баталгааны хуулбар нотариатаар баталгаажуулсан -1 %
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан 1 %
5. Бага насны хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлэгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт
6. Хуваалгах эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар - 2%
8. Иргэний үнэмлэхний хуулбар 1 % ( нотариатаар баталгаажуулсан )
9. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Хаан банк-5692012910 тоот дансанд төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )



Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог