Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

               Шүүх байгуулагдсан түүхээс: Анх 1921 онд Ардын хувьсгалаас эх авч байгуулагдсан Хиагтын Заргын Яам бол Сэлэнгэ аймгийн шүүх үүссэн төдийгүй хувьсгалт шинэ Монгол Улсад орчин цагийн шүүх үүсч бэхжин хөгжих эхлэл болсон юм.

 

- 1993 оноос хуучнаар ардын шүүхийн тогтолцоог халснаар өнөөгийн шүүхийн тогтолцооны үндсэн нэгж болох сум буюу сум дунд, дүүргийн шүүхүүдийг 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүх байгуулах тухай, мөн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Төмөр замын шүүх, Цэргийн тусгай шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааныг нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу шилжүүлж 18 аймаг, нийслэл, дүүрэгт нийт 58 шүүх байгуулагдан эдгээрт 228 шүүгч Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа томилогдон ажилласан бөгөөд энэхүү хуулийн дагуу тус аймаг дахь Сум дундын 1-р шүүх нь мөн шинэ тогтолцооны дагуу байгуулагдан Алтанбулаг, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар, Хүдэр, Ерөө, Хушаат, Жавхлант, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харъяалан ажиллаж эхэлж байсан түүхтэй.

 

- Сум дундын 1-р шүүх нь "Шүүх байгуулах тухай” 2013 оны 01-р сарын 24-ны өдрийн хуулиар Сум дундын 20-р шүүх болон шүүхийн нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар тус хуулиар шинээр байгуулагдсан 79 анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сум дундын 20-р шүүхийн нийт 6 шүүгч томилогдсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байлаа.

 

-  Сум дундын 20-р шүүх нь  "Шүүх байгуулах тухай" /шинэчлэсэн найруулга/ 2015 оны 07-р сарын 01-ны өдрийн хуулиар Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх болж нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай шинэчлэсэн найруулга батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар шинээр байгуулагдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Лхагвын Энхтайван, Дамдиндоржийн Мөнхцэцэг, Ламжавын Соёлмаа нарын 3 шүүгчийг томилсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байна. 


 


Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  

     

Ерөнхий шүүгч Лхагвын Энхтайван
· 1965 онд төрсөн.
· 1991 онд Хууль цаазын дунд сургууль.
· 1996 онд МУИС-ийн ХЗДС-ийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, орос хэлтэй.
· 1991-1993 онд увс аймгийн шүүхийн хэсгийн ардын шүүгч.
· 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 1-р прокурорын газар хяналтын прокурор.
· 1997-2001 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн шүүгч.
· 2001-2006 Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч.
· 2006 оноос Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгчээр.
· 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр.

· 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгчээр ажиллаж байна




     

Шүүгч Ламжавын Соёлмаа.

· 1962 онд төрсөн.
· 1985 онд МУИС-ийн НУФ-ийн аж ахуйн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, орос хэлтэй.
· 1985-1986 онд Төв аймгийн Угтаал цайдам сумын ХАА-н ТМС-д нийгэм эрх зүйн багш.
· 1986-1989 онд Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт гэрээ эрхийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх.
· 1989-1992 онд Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт гэрээ эрхийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх.
· 1993-2001 онд Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч, зөвлөлийн дарга.
· 2001-2013 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн шүүгчээр.
· 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр.

· 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчээр ажиллаж байна


 




     

Шүүгч Дамдиндоржийн Мөнхцэцэг.

· 1961 онд төрсөн.
· 1986 онд МУИС-ийн НУФ-ийн Мөрдөн байцаагчийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, орос хэлтэй.
· 1986-1988 онд Өмнөговь аймгийн Прокурорын газар хэсгийн прокурор
· 1988-1996 онд Сэлэнгэ аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газар хуулийн зөвлөх, өмгөөлөгч.
· 1997-2013 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн шүүгчээр.
· 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр.
· 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчээр ажиллаж байна
 

 

 
 

     

Шүүгч Батнасангын Мөнхзул.

· 1981 онд төрсөн.
· 2003 онд "Түшээ" ХЭЗДС эрх зүйч мэргэжилээр төгссөн.
· 2006 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 шүүхэд Нарийн бичгийн дарга 
· 2007 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 шүүхэд Мэдээлэл лавлагааны ажилтан.
· 2011 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 шүүхэд Шүүгчийн туслах .
· 2013 онд Сум дундын 20-р шүүхэд шүүгчийн туслах.
· 2015 онд Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах.
· 2015 оны 10 сарын 29 наас Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчээр ажиллаж байна


 
 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог