Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч тогтоолгох тухай
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай
Сум дундын 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь


Огноо Сүхбаатар сум


Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, Боржигон овгийн Баасан овогтой Цэдэв, Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Цэдэв миний бие 1948 онд төрсөн, одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1972 оны 04 сарын 12-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчинаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн овог нэр зөрөөтэй учир ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Иймд, дээрхи хугацаанд "Улаан туг” нэгдэлд няраваар ажиллаж байсныг сайн мэдэх Г.Дорж, А.Мягмар нарын тодорхойлолт, аймгийн архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1972 оны 04 сарын 12-ны өдрөөс 1992 оны 12-р сарын 14-ны өдөр хүртэлх хугацаанд няраваар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1. Улсын архивын Сэлэнгэ аймаг дахь салбарын лавлагаа
2. Г.Дорж, А.Мягмар, А.Долгор нарын тодорхойлолт, иргэний үнэслэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3.Шагнагдаж байсан Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх
4 . Хөдөлмөрийн хамт олны гэрэл зураг
5.Иргэний бүртгэлийн лавлагаа
6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Сүхбаатар сумын орон нутгийн орлогын 100131400941  тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )
7.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгажуулсан

Нэхэмжлэл гаргасан: \ гарын үсэг\ Баасангийн Цэдэв / /Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2015 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог