ТОВЧ МЭДЭЭ



Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?


“Эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг хэлнэ.  
         Иргэний эрх зүйн маргаан болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан түүнчлэн, гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сонгон хэрэглэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байхаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой байдаг.
         Иргэд хоорондын маргаан голчлон төрөл садан, найз нөхөд, танилын хүрээнд үүсдэг. Тэд эрхийн харилцаанд оролцохдоо харилцан итгэлцлийн үндсэн дээр ямар нэгэн баримт бичиг үйлддэггүй. Гэтэл тохиролцоогоо зөрчиж итгэл алдсанаар үл ойлголцол бий болж эцэст нь маргаан болж эдийн засаг, эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохиролтой болдог. Энэ нь эцэсдээ бие биенийхээ дээр гарах гэсэн тэмцэл болдог. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” юм. 


  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар