Эрүүгийн хэргийн давж заалдах гомдол
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ


Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш анхан шатны шүүх түүнийг хэргийн материалын хамт 3 хоногийн дотор Аймгийн шүүхэд хүргүүлнэ.

Давж заалдах шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.

Хэргийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгана.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.

Давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.


Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 70362294
Веб сайт: http://www.court.se.gov.mn/
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна
Багануур дүүргийн шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хүндэтгэл үзүүллээ           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Усны-Эх нь жил гаруйн хугацаанд  Эвлэрүүлэн зуучлалын ажлыг ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2017.12.08-ны өдөр баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт-2018” төлөвлөгөөнд заасны дагуу Хэнтий аймгийн зүүн бүсийн сумд болох Батноров, ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Баярсайхан, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ...

Зургийн цомог