Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
               Шүүх байгуулагдсан түүхээс: Анх 1921 онд Ардын хувьсгалаас эх авч байгуулагдсан Хиагтын Заргын Яам бол Сэлэнгэ аймгийн шүүх үүссэн төдийгүй хувьсгалт шинэ Монгол Улсад орчин цагийн шүүх үүсч бэхжин хөгжих эхлэл болсон юм.

- 1993 оноос хуучнаар ардын шүүхийн тогтолцоог халснаар өнөөгийн шүүхийн тогтолцооны үндсэн нэгж болох сум буюу сум дунд, дүүргийн шүүхүүдийг 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Шүүх байгуулах тухай, мөн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулиар Төмөр замын шүүх, Цэргийн тусгай шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааныг нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу шилжүүлж 18 аймаг, нийслэл, дүүрэгт нийт 58 шүүх байгуулагдан эдгээрт 228 шүүгч Ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа томилогдон ажилласан бөгөөд энэхүү хуулийн дагуу тус аймаг дахь Сум дундын 1-р шүүх нь мөн шинэ тогтолцооны дагуу байгуулагдан Алтанбулаг, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар, Хүдэр, Ерөө, Хушаат, Жавхлант, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харъяалан ажиллаж эхэлж байсан түүхтэй.

- Сум дундын 1-р шүүх нь "Шүүх байгуулах тухай” 2013 оны 01-р сарын 24-ны өдрийн хуулиар Сум дундын 20-р шүүх болон шүүхийн нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар тус хуулиар шинээр байгуулагдсан 79 анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сум дундын 20-р шүүхийн нийт 6 шүүгч томилогдсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байлаа.

-  Сум дундын 20-р шүүх нь  "Шүүх байгуулах тухай" /шинэчлэсэн найруулга/ 2015 оны 07-р сарын 01-ны өдрийн хуулиар Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх болж нэрийн хувьд өөрчлөгдөж, мөн энэхүү Шүүх байгуулах тухай шинэчлэсэн найруулга батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар шинээр байгуулагдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг томилсон юм. Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигаар тус Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Баасанжавын Эрдэнэхишиг, Базарсадын Нацагдорж, Сэмжидийн Нолхоосүрэн нарын 3 шүүгчийг томилсон бөгөөд тус шүүх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Цагааннуур, Хушаат, Сүхбаатар сумд болон Дулаанхаан, Бугант тосгоныг харьяалан ажиллаж байна. 

 

Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар
     
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
• 1976 онд төрсөн.
• 1998 онд МУИС-ийн ХЗДС-ийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, орос хэлтэй.
• 1991-2001 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга.
• 2001-2006 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд шүүгчийн туслах
• 2006-2013 онд 3 сараас Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхэд шүүгчээр.
• 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр.
• 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
• 2015 оны 12 сарын 23 наас Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
• Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнагдсан.

     
Шүүгч Базарсадын Нацагдорж
• 1961 онд төрсөн.
• 1996 онд МУИС-ийн ХЗДС-ийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, орос хэлтэй.
• 1996-2013 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн шүүгчээр.
• 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр.
• 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчээр ажиллаж байна.

     
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
• 1960 онд төрсөн.
• 1990 онд МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, орос хэлтэй.
• 1990 оноос Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 5-р шүүхийн шүүгчээр
• 1993-2014 онд Сэлэнгнэ аймаг дахь сум дундын 1-р шүүхэд шүүгчээр
• 2013 оны 12 сарын 18 наас Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгчээр.
• 2015 оны 06 сарын 30 наас Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчээр ажиллаж байна.
• 2005 онд Монгол Улсын Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг,
• 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө
Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд ...

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа     Хөвсгөл аймгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын оюун ухаан,авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих зорилгоор Монголын шүүгчдийн ...

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн ...

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор 2018 онд шүүх хуралдаанд оролцох16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн ...

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж ...

Зургийн цомог