Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
2016 оны 05 сарын 31-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нүүн байршиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 67 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгчээр Б.Батзориг, Д.Буянжаргал, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүн томилогдон шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.
 
Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийн иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан: анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан шийдвэрлэх, хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах, хуульд заасан бусад бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэн ажиллана.
 
Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу харъяалан хянан хэлэлцэхээр хуульчлагдсаны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна.   
"Алсын хараа”
    Бид оюунлаг, чадварлаг, хүнлэг, хөдөлмөрч, мэргэшсэн, мэдрэмжтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй, хариуцлагатай байж, шүүхийн үйлчилгээг хуулийн дагуу иргэд, олон нийтийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанартай, түргэн шуурхай хүргэж ил тод, нээлттэй, шударга байдлыг эрхэмлэсэн тэргүүний шүүх болох явдал юм.
"Эрхэм зорилго”
       Бидний эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлэх замаар эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэний эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэхэд оршино.
"Зорилт”
       Улсын Дээд шүүх,  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зорилго, зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, санаачлагатай сахилга, хариуцлага, ёс зүйтэй байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт ахиц гаргаж ажиллахад оршино.
 

 

 

Сэлэнгэ аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар
     

Ерөнхий шүүгч Б.Батзориг

* 1999 онд Ховд аймгийн Тулга ХК хуулийн зөвлөх

* 1999-2003 он Ховд аймаг дахь сум дундын 1-р шүүхэд туслах шүүгч

* 2003-2004 он Ховд аймаг дахь сум дундын 1-р шүүхэд шүүгч

* 2004-2005 Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч

* 2005-2008 Ховд аймгийн шүүхэд шүүгч

* 2008-2012 он Говьсүмбэр аймгийн шүүхэд шүүгч

* 2012-2013 он Сэлэнгэ аймгийн шүүхэд Ерөнхий шүүгч

* 2013-2014 он Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9-р шүүхэд шүүгч

* 2014-2015 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9-р шүүхэд Ерөнхий шүүгч

* 2015-2016 он Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч

* 2016.06 сараас одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.



     

Шүүгч Д.Буянжаргал 

* 1987-1988 он Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар хэсгийн төлөөлөгч

* 1988-1991 он Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар эдийн засгийн төлөөлөгч

* 1991-1993 он Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Бугант дахь Цагдаагийн тасгийн дарга

* 1993-1995 он Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар Мөрдөн байцаагч

* 1997-2004 он Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн шүүгч

* 2004-2006 он Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч

* 2006-2013 он Сэлэнгэ аймгийн шүүхиын шүүгч

* 2013-2015 он Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9-р шүүхийн шүүгч

* 2015-2016.06 сар хүртэл Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

* 2016.06-р сараас одоог хүртэл Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч.

     

Шүүгч Г.Давааренчин

* 2000-2004 оны хооронд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхэд туслах шүүгч

* 2004-2012 оны хооронд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхэд шүүгчээр

2012-2013 онд Сэлэнгэ аймгийн шүүхэд шүүгчээр

2013-2014 онд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр

* 2014-2016.05.30 хүртэл Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр

* 2016.05.30-наас одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө
Захиргааны эрх зүйн 2017 сургалт амжилттай өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд ...

Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

"Элсэн цаг” тэмцээнийг зохион байгууллаа     Хөвсгөл аймгийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын оюун ухаан,авхаалж самбаа, мэдлэг ур чадварыг сорих зорилгоор Монголын шүүгчдийн ...

Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ
Шүүхийн тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн эхэллээ

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн ...

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлагдлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар тогтоолоор 2018 онд шүүх хуралдаанд оролцох16214 иргэдийн төлөөлөгчийн нэрийн нэгдсэн ...

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 12 сарын 04-ний өдрийн А/66 тоот тушаалын дагуу хэргийн хөдөлгөөний ажлын хэсгийн бүрэлдэхүүн Төв аймаг дахь анхан болон давж ...

Зургийн цомог