ТОВЧ МЭДЭЭ



Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

 

         2016 оны 05 сарын 31-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нүүн байршиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 67 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгчээр Б.Батзориг, Д.Буянжаргал, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүн томилогдон шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

 

         Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийн иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан: анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан шийдвэрлэх, хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах, хуульд заасан бусад бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэн ажиллана.

 

         Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан эрүүгийн хэргийг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу харъяалан хянан хэлэлцэхээр хуульчлагдсаны дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж байна.   

"Алсын хараа”

        Бид оюунлаг, чадварлаг, хүнлэг, хөдөлмөрч, мэргэшсэн, мэдрэмжтэй, бүтээмжтэй, хүртээмжтэй, хариуцлагатай байж, шүүхийн үйлчилгээг хуулийн дагуу иргэд, олон нийтийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанартай, түргэн шуурхай хүргэж ил тод, нээлттэй, шударга байдлыг эрхэмлэсэн тэргүүний шүүх болох явдал юм.

"Эрхэм зорилго”

         Бидний эрхэм зорилго хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх, хэрэг маргааныг шийдвэрлэх замаар эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэний эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэхэд оршино.

"Зорилт”

       Улсын Дээд шүүх,  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зорилго, зорилт, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, санаачлагатай сахилга, хариуцлага, ёс зүйтэй байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт ахиц гаргаж ажиллахад оршино.


 




  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар