Эвлэрүүлэн зуучлагч
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиас...
5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим

5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.
5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:
5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;
5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдыннууцыг хадгалах;
5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;
5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.
6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал

6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид гаргана.
6.2.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.
6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ.
6.4.Талууд маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхийн бус аргаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.
6.5.Энэ хуулийн 6.3, 6.4-т заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
7 дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч

7.1.Анхан шатны шүүх дээр орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана.
/Энэ хэсэгт 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар хариуцаж, холбогдох төсвийг тухайн шүүхийн төсвөөс гаргана.
8 дугаар зүйл.Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч

8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болно.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан,тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна.
9 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:
9.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;
9.1.2.дээд боловсролтой байх;
9.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх;
9.1.4.эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх;
9.1.5.ял шийтгэлгүй байх.
9.2.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.
10 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл

10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл” гэх/ -ийгбайгуулна.
10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.

 
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах дэс дараалал
Эвлэрүүлэн зуучлагч нь:
1.Ажиллагааг эхлүүлэх
2.Хугацаа сунгах
3.Эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээс татгалзах
4.Дуусгавар болгох
5.Талуудад баримт сэлтийг буцааж өгөх
6.Эвлэрүүлэн амжилтгүй болсныг мэдэгдэх
7.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад үйлдсэн баримт бичгийг хадгалах хугацааг талуудаас тодруулах зэрэг бүхий л ажиллагааг баталсан загварын дагуу тэмдэглэл, баримт нэрээр баримтжуулна. 
6.2.Өргөдөл нь бичгийн хэлбэртэй байх бөгөөд өргөдөл гаргагч нь гарын үсгээ зурна. 
Өргөдөл нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд: 
1.Өргөдлийг аль шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа.
2.Өргөдөл гаргасан этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, регистрийн дугаар, утасны дугаар, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, оршин байгаа газар, бусдаар төлөөлүүлэх бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хаяг, утасны дугаар.
3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд уригдах талын овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг оршин байгаа газар
4.Өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийн жагсаалт.
5.Өргөдөлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана.
6.Өргөдлийг уригдах талын тоогоор хувилж өгнө.
Өргөдөлд хавсаргасан баримт нь: 
7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.
44.2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. 6.6.Үзлэг шинжлэн судлах ажиллагаа хамаарахгүй.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах:
8.2.Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлээ талууд болон зохигчид, шүүхэд бичгээр тайлбарласан байна. 
8.3.Өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг буцаах талаар бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд буцаан өгч, энэ талаар тэмдэглэл үйлдэнэ. 
8.4.ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 /Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно./-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагчид буцаан олгоно. 
6.7.Өргөдлийн бүрдүүлбэрийн хянаж үзээд зуучлалыг хэрэглэхээс татгалзах үндэслэл байхгүй бол зуучлах ажиллагааг эхэлнэ.

Нэг. Өргөдлийг хүлээн авах:

Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрснөөр уг ажиллагаа эхэлнэ. Уг өргөдлийг хүлээн авсан дарааллаар бүртгэнэ.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан журмын дагуу иргэний хэргийн зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан бол бүртгэлд тэмдэглэж, холбогдох баримтыг хуулбарлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хавтаст материал болгон үдэж, цэгцэлнэ.  

Хүлээн авсан өргөдөл, хавсаргасан баримт бичгийн хуудасны тоо, хүлээн авсан огноо, цаг, минутыг өргөдлийн нэг хувийн сүүлчийн хуудасны арын нүүрний зүүн доод буланд дардас дарж баталгаажуулна. 

Хоёр. Талуудыг дуудан ирүүлэх

Зуучлагч эсхүл түүний даалгаснаар эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан талуудыг мэдэгдэх хуудсаар дуудах ба мэдэгдэх хуудсыг тухай шүүхийн бичиг хүргэгч биечлэн хариуцаж, хүргүүлнэ. 
Мэдэгдэх хуудсыг уригдах талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсвэл утас, факс, цахим шуудангийн хаягаар хүргүүлж болно.
Эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах ажилтан нь талуудыг дуудах уулзалтын тов тогтоох ажиллагааг хийнэ. 

Гурав. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулах

16.2.Талуудын анхны уулзалтад тэдгээрийг заавал оролцуулах бөгөөд энэ уулзалтаар зуучлагч өөрийгөө танилцуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, зарчим, давуу талыг танилцуулж, тэмдэглэлд талууд, зохигчдын гарын үсгийг зуруулна.

Дөрөв. Талуудын эрх, үүргийг нь танилцуулах
10.3.Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд биечлэн оролцохыг эрмэлзвэл зохино. Биечлэн оролцохын ач холбогдлыг эрх, үүрэг тайлбарлахдаа заавал танилцуулсан байх шаардлагатай. 


Тав. Уригдах тал эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулахыг
зөвшөөрсөн тухай баримт

Зургаа. Уригдах талын хариу тайлбар
Долоо. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл

Найм. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болгосон тэмдэглэл
Ес. Эвлэрлийн гэрээ, гэрээг талуудад гардуулах буюу хүргүүлэн баримт хөтлөх
Талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, маргааны талаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан бол эвлэрүүлэн зуучлагч нь тэдний гаргасан өргөдөл, тайлбар, бусад нотлох баримтуудыг эвлэрлийн гэрээний хамт шүүгчид хүлээлгэн өгч, түүнийг бүртгэж тэмдэглэх ба эвлэрлийн гэрээг баталгаажуулсны дараа хүлээлгэн өгсөн баримтуудыг буцаан авна. 
Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсны дараа талуудаас хүсвэл гаргаж өгсөн баримт бичиг болон эд зүйлсийг буцаан олгох бөгөөд уг баримтыг хуулбарлан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалд хийнэ. 

Арав. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа сунгах
Арван нэг.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад бүрдсэн материалаас буцаан өгсөн тухай баримт үйлдэх
Арван хоёр. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалыг шүүгчид хүлээлгэн өгөх.
Арван гурав. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны материалыг эвлэрүүлэн зуучлагчид буцаан өгөх.
Арван дөрөв. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хавтаст материалыг эмхэтгэх. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан нар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн хүсэлтийн дагуу Г.Баасан нарын төлөөлөгчдийг 2017 оны 10 ...

Зургийн цомог